Цахим системмээр тайлан илгээх
Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, Газар зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын эрхтэй аж ахуйн нэгжүүдийн анхааралд
Салбарын тусгай зөвшөөрөл, мэргэжлийн байгууллагын эрх авах, сунгуулах, сэргээлгэх хүсэлт, тухайн жилийн тайланг хүлээн авах үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжиж байна.
Цахим хэлбэрт шилжиж байгаатай холбогдуулан Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, Газар зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын эрхтэй аж ахуйн нэгжүүд энэ жилийн тайлангаа license.gazar.gov.mn цахим системээр нэвтэрч ирүүлнэ үү.
Системд бүртгүүлэх, нэвтрэхтэй холбоотой заавартай энд дарж танилцана уу.
ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР